Эхлэл Мэдээ Э.Анхбаяр “BBC Cardiff Singer of the World – 2021” уралдаанд оролцоно

Э.Анхбаяр “BBC Cardiff Singer of the World – 2021” уралдаанд оролцоно

186
0

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр Монгол Улсаа төлөөлөн “BBC Cardiff Singer of the World – 2021” уралдаанд оролцохоор шалгарчээ. 20 дахь удаагаа зохион байгуулж буй уралдаан ирэх зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болно гэж албан ёсоор зарлаад байгаа аж. Цаг үеийн байдлаас шалтгаалан уралдаанд оролцогсдыг виртуал хэлбэрээр сонгон шалгаруулсан байна. Энэ жилийн уралдаанд түүхэндээ дуурийн хамгийн олон залуу дуучин өргөдөл ирүүлжээ. Тэдний бичлэгийг сонсон шүүж, эхний шатнаас 75 дуучныг шалгаруулсан бөгөөд хоёр дахь шатанд “BBC Cardiff Singer of the World” уралдааны хүндэт ивээгч Dame Kiri Te Kanawa тэргүүлэн 45 дуучныг сонгосон байна. Төгсгөлд нь нэр хүнд бүхий шүүгчдийн багийнхан уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг залуу дуучныг шигшин тодруулжээ.

Анх 2015 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Э. Амартүвшин энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцох мөрийг гаргаж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байлаа. 2017 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г. Ариунбаатар, Б. Батжаргал нар шилдэг 20 дуучны тоонд багтан Кардифын уралдаанд амжилттай оролцсон. Тэднээс Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Кардифын уралдааны романсын төрөлд түрүүлж байсан билээ. 2019 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Бадрал шилдэг 19 дуучны нэгээр шалгарч байсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here