Эхлэл Мэдээ Товчхон

Товчхон

105
0

ЦАХИМ СПОРТ

-Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн онлайнаар болж Монголын “Zeus Esports” баг гуравдугаар байр эзлэн 350 мянган юанийн эзэн болжээ. Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонез, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятадын “Team Weibo” түрүүлснээр 1.2 сая юанийн эзэд болсон бол Хятадын “Huya FA” баг үзүүрлэжээ. “Zeus Esports” баг тавдугаар сарын 13-16-нд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Acad­emy, Apes INC зэрэг Монголын баг өрсөлдөх аж.

ЖҮДО

-Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хасч буйг зарлав. IJF-ээс 2019 оны ДАШТ-ий дараа Ираны жүдо бөхийн холбооны эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан боловч өнгөрсөн хугацаанд Ираны тал Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж, өнгөрсөн гуравдугаар сард IJF-ийн шийдвэрийг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор холбооны зүгээс шинэ шийдвэр гаргаснаар Ираны жүдо бөхийн холбооны эрхийг 2019 оны есдүгээр сарын 18-наас 2023 оны есдүгээр сарын 17 хүртэл буюу дөрвөн жилээр эрхийг нь хаслаа.

МЭРГЭЖЛИЙН БОКС

-Мэргэжлийн боксын таван өөр жинд түрүүлж байсан Флойд Мейведер болон Америкийн Логан Пол нарын тулааны тов гарчээ. Тулаан зургаадугаар сарын 6-нд Майами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болох талаар Логан, Флойд нар олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. 2017 оноос хойш мэргэжлийн тулаан хийгээгүй Флойд өдгөө 44 настай бөгөөд замналынхаа турш 50 тулаан хийхдээ бүгдэд нь ялж байсан. Харин 26 настай Логан Пол мэргэжлийн хэмжээний нэг тулаан хийж түүндээ шүүгчийн саналаар ялагдсан.

БТСУХ

-Биеийн тамир спортын улсын хорооноос Үндэсний шигшээ багийг 2016 оноос хойш шат дараалалтай өргөжүүлж, 2020 онд гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөгийн төрлийг нэмсэн юм. Улмаар олимпын 15, паралимпын долоон төрөлд 270 тамирчин, дасгалжуулагч ҮШБ-т орж бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж. Ташрамд дуулгахад, Монгол Улсад 2020 оны тооллогоор өмчийн бүх хэлбэрийн 686880 ам метр талбай бүхий 1068 спортын заал, 3 360 288 ам метр талбайтай 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here