Эхлэл Мэдээ Энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

131
0

Тавдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өчигдрөөс олгож эхэлсэн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлжээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу үйл ажиллагааны хүрээнд энэ оны тавдугаар сарын хүүхдийн мөнгийг олгохоор Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийг цахимаар бүртгэх боломжийг бүрдүүлнэ” гэж мэдэгдлээ. Засгийн газраас “COVID-19″ цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг нь хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэр юм. Энэ оны зургаадугаар сарыг дуустал хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор төсөвт нийтдээ 864 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн нь үр дүнгээ өгч байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here