Эхлэл Эрүүл мэнд Ц.Нямгэрэл: Цар тахлаас үүдэн өрхийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн

Ц.Нямгэрэл: Цар тахлаас үүдэн өрхийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн

153
0

Г.НЯМСҮРЭН

Баянгол дүүргийн XII хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц.НЯМГЭРЭЛЭЭС цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цар тахлаас үүдэж сүүлийн үед өрхийн эмнэлгүүдийн ажлын ачаалал нэмэгдсэн болов уу?

-Өрхийн эмнэлгүүдийн ажлын ачаалал нэмэгдэж байна. Тодруулбал, бид батлагдсан тохиолдол, хяналт ойрын хавьтлын шинжилгээ болон “COVID-19” дархлаажуулалт гээд олон ажлыг зэрэг гүйцэтгэж байна.

Манай хороо нь нийт 2790 өрх, түр оршин суугчтайгаа нийлээд 13 мянга орчим хүн амтай. Үүнээс энэ сарын 2-ны байдлаар 28 өрхийн нийт 224 хүн “COVID-19” вирусийн халдвар авсан.Үүнээс нийт 110 хүн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрийн хяналтад эмчлэгдэж, 77 иргэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа. Мөн гэрийн хяналтад 37 хүн байна.

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад өнгөрсөн хугацаанд та бүхний ажлын явцад хэр өөрчлөлт гарч байна вэ. Дархлаажуулалт, шинжилгээ гээд өөр ажилд ч дайчлагдан ажиллаж байгаа юм байна?

-Коронавируст халдвар батлагдсан тохиолдын эмнэлзүйн шинж тэмдэггүй болон хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрийн тусгаалалт байгаа өвчтөний эмчилгээ, хяналтыг тандалтын системийн бүртгэлтэй тулгаж, утсаар холбогдож хяналтад авснаар биеийн байдлыг үнэлэн эрүүл мэндийн болон халдвараас сэргийлэх зөвлөгөө өгч байна. Хорооны хэсгийн ахлагчтай хамтран эрүүл мэндийн хяналтын хуудас өгч, өвчтөнг давхар хянаж байгаа юм.

-Иргэдийн зүгээс ямар нэгэн уур бухимдлаа буруугаар илэрхийлж та бүхний нэр хүндийг унагаж, харлуулж байгаа тохиолдол гарах юм уу?

Иргэдийн зүгээс уур бухимдлаа илэрхийлж зүй бус харилцах хандлага нэмэгдэж байна.

Бидний хувьд “COVID-19” вирусийн тархалтын эхэн үед эхлэх үед их айж түгшиж байсан.Одоо сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болсон. Ажил мэргэжлээ солих тухай хааяа боддог. Гэхдээ манай хамт олон бүгд энэ цар тахлын үед сэтгэл зүтгэлээ нэгтгэн давж гарна гэсэн зорилготой ажиллаж байна.

-Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өвчтөний гэр бүлийнхэн, асран халамжлагч нь гэрийн нөхцөлд халдвар дамжихаас сэргийлж агааржуулалт сайтай өрөөнд байлгаж, өрөөг тогтмол агааржуулна.

Гэр бүлийн бусад гишүүнээс тусад нь өрөөнд байлгах, боломжгүй бол өвчтөний орыг гэр бүлийн гишүүдээс 1.5-2 метрээс доошгүй зайд байрлуулж, тусгаарлах хаалт хийх хэрэгтэй.

Хоол идэхийн өмнө болон дараа, ариун цэврийн өрөөнд орсны дараа, өвчтөний бие түүний эргэн тойронд хүрэлцсэн бол гapaa савантай бүлээн ycaap заавал угаана.

Спиртэн суурьтай гap халдваргүйжүүлэх бодис хэрэглэнэ. Уг халдваргүйжүүлэх бодисыг залгих, yyxaac сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах ёстой.

Өвчтөний ахуйн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийнхээс тусад нь байршуулах, гал тогоо, хоолны хэрэгслийг зориулалтын бодистой халуун ycaap сайтар угаана.

Өвчтөний өмссөн хувцас, хэрэглэсэн орны цагаан хэрэглэл, rap, нүүрний болон биеийн алчуур зэргийг тусгай уут, саванд хийж цельсийн 60-900 хэмийн халуун усанд гapaap эсвэл угаалгын машинд yгaax ба харин сэгсрэх болон арьсанд хүргэхээс зайлсхийх нь чухал.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here