Эхлэл ДЭЛХИЙД Ромын пап вакцины уриалгыг дэмжлээ

Ромын пап вакцины уриалгыг дэмжлээ

57
0

Коронавирусийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх уриалгыг төр, засгийн тэргүүнүүд дэмжиж эхэлсэн. Хойд Америкийн худалдааны төлөөлөгч Кэтрин Тай “Дэлхийн эрүүл мэндийн хямрал, цар тахлын үед онцгой арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн юм. Ромын пап Францис уриалгад нэгдэж “Бусдын зовлонд хайхрамжгүй ханддаг индивидуализмын вирус цар тахлаас илүү аюултай. Энэ аймшигт вирусийн нэг хувилбар бол үндсэрхэг үзэл. Вакцины интернационализмаас сэргийлэх хэрэгтэй” хэмээн вакцинжуулалтын ажилд зориулсан “Vax Live” хандивын аяны үеэр хэлжээ. Уриалгыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар дэмжсэн бол Германы канцлер Ангела Меркель эсэргүүцсэн. Меркель “Патентаас татгалзсанаар вакцины нийлүүлэлтийг хүртээмжтэй болгохгүй. Харин ч бидэнд компаниудын бүтээлч байдал, инновацийн хүч хэрэгтэй. Тиймээс оюуны өмчийн эрхийг хамгаалах нь зөв” хэмээлээ. Түүнчлэн үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид саналыг эрс эсэргүүцэж байна. Тэд санаачилгыг ирээдүйн инновацид заналхийлж болзошгүй жишиг хэмээн буруушаасан. Мөн вакцины үйлдвэрлэл, дархлаажуулалтын явцыг хурдасгахгүйг “Пфизер”-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла онцолжээ. Тэрбээр “Вакцин үйлдвэрлэлд оюуны эмчийн гэрчилгээ бус түүхий эдийн хомсдол нөлөөлдөг. Манай вакцины найрлагад 19 орноос нийлүүлсэн 280 түүхий эд ордог. Патентын хамгаалалтгүй бол дөнгөж шинээр нээгдэж буй компаниуд ижил бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөө өрсөлдөнө. Улмаар үнэт түүхий эдийн урсгалыг зогсооно” гэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here