Эхлэл Мэдээ  “Зүрхний чавхдас” Нью-Йоркийн фестивалийн шилдэгт өрсөлдөнө

 “Зүрхний чавхдас” Нью-Йоркийн фестивалийн шилдэгт өрсөлдөнө

70
0

Б.ЗУЛ

Монголчуудын бүтээсэн “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат кино “New York flash film” фестивалийн шилдэг киноны төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. Тус богино хэмжээний баримтат киног Европ тивд хоёр жилийн өмнө зохион байгуулсан морин хуурын анхдугаар наадмын үеэр бүтээсэн байна. АНУ-д өмнө нь Морин хуурын анхдугаар наадмыг АНУ дахь монгол иргэд, Монгол Улсын морин хуурын чуулга, “Хуурчийнхан” сургалтын төвийн АНУ дахь салбар, Мичиганы их сургуулийн дэргэдэх Монголын соёлын байгууллагын оюутан залуус, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулсан ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here