Эхлэл ДЭЛХИЙД Мьянмарын цэргүүд босогчдын хотыг эзлэв

Мьянмарын цэргүүд босогчдын хотыг эзлэв

37
0

Мьянмарын арми цэргийн эргэлтийг эсэргүүцсэн баруун Чин мужийн Миндат хотод хяналтаа тогтоолоо. Миндат бол зэвсэглэсэн эсэргүүцэгчид төвлөрсөн цөөн хотын нэг юм. Засгийн газрыг огцруулсан төрийн эргэлтийн үеэр Мьянмарын 800 гаруй иргэн амиа алджээ. BBC агентлагийн Зүүн Өмнөд Ази дахь сурвалжлагч Жонатан Хед “Идэвхтнүүд Миндат хотоос зугтаж байна. Армийнхан гурван долоо хоногийн турш нутгийн иргэдийн эсрэг тэмцсэн. Цэргийн нэмэлт хүчээр хотыг хяналтдаа авч онц байдал зарлалаа. Энэ үеэр 10 байлдагч нас барсан” хэмээн мэдээллээ. Цэргийн дарангуйлагчдыг эсэргүүцсэн Миндат хотын оршин суугчид “Ардын захиргааны баг” эсэргүүцлийн бүлэг байгуулжээ. Эрх баригчид тэднийг террористууд гэж тодорхойлсон бөгөөд аюулгүй байдлын хүчин рүү халдсан хүмүүст хариуцлага хүлээлгэхээр цэргийн шүүх байгуулсан юм. АНУ, Их Британи зэрэг улс хүчирхийллийг буруушааж байна. АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэлдээ “Цэргийнхэн иргэдийн эсрэг дайны зэвсэг хэрэглэж байна. Энгийн иргэд рүү халдсан хууль бус үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэжээ. Мьянмарын цэргүүд өнгөрсөн оны сүүлээр явуулсан бүх нийтийн санал хураалтын дүнг эсэргүүцэн Засгийн газрыг огцруулсан. Армийн эрх баригчид онц байдал дуусмагц чөлөөт, шударга сонгууль явуулахаа амласан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here