Эхлэл Мэдээ Орон нутагт зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээнэ

Орон нутагт зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээнэ

80
0

Д.МӨНХ

УОК-оос тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Үүнтэй холбогдуулан орон нутагт зохих дүрэм журмыг мөрдүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгийн хараа хяналт, үйл ажиллагааг эрчимжүүлэх, машин техник, хүн хүчний нөөцийг зохистой хуваарилж, зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Одоогоор хөдөө орон нутагт вакцинд хамрагдвал зохих 1.1 сая иргэнээс 860 мянга орчим нь эхний тунгаа хийлгэсэн бөгөөд хоёр дахь тунд иргэдийг хамруулах ажлыг яаравчлахыг анхаарууллаа. Мөн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын давтлагыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулах, улмаар их, дээд сургууль, коллежид элсэн суралцах элсэлтийн шалгалтыг долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд явуулахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here