Эхлэл Байгаль орчин Цэргийнхэн 20 мянган шинэс мод суулгажээ

Цэргийнхэн 20 мянган шинэс мод суулгажээ

42
0

“Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан БХЯ болон түүний харьяа байгууллага, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид Баянзүрх хайрхны энгэрт 20 мянган гаруй шинэс мод тарилаа. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Чинагийн Галсан” сантай хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх энэхүү сайн үйлсийн аянд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, МУСГЗ, зохиолч Ч.Галсан нарын хүмүүс оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жил бүр мод тарьж хэвшсэн, тарьсан модоо ч эргэж тойрч усалдаг хариуцлагатай хэмээн тодотгоод Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад “Экологийн анги” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлэх болсон талаараа дурдлаа. Энэ үеэр МУСГЗ, зохиолч Ч.Галсан “Цэргийн алба хаагчидтай яг 12 жилийн өмнө өнөөдрийнх шиг олон мянган мод тарьж байлаа. Одоо тэр тарьсан мод маш үзэсгэлэнтэй ой болсон байна” хэмээгээд цэргийнхэн байгаль орчноо арчилж, моджуулж, ойжуулахдаа бусад салбарыг тэргүүлэгч хамт олон гэж тодотгосон юм. Үүний дараа “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү шинэс мод тарих дарааллыг танилцуулж, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдад тарааж өгсөн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here