Эхлэл Мэдээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлээ

55
0

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцалд, Ховд гол дээр усан цахилгаан станцыг барихаар болж, зураг төслийн ажил дууссан. Тэгвэл уг усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өчигдөр нээлээ. Тендер нээх хугацааг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байсан юм. 90 МВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар баруун бүсийн таван аймгийн 4430 ахуйн нэгж, 5400 орон сууц, 36.000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52.000 хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангах юм. Төслийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем бүрэн дотоодоос хангах боломж бүрдэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here