Эхлэл Мэдээ ЗТХЯ “Хашаагүй Улаанбаатар”-ыг дэмжиж нэгдлээ

ЗТХЯ “Хашаагүй Улаанбаатар”-ыг дэмжиж нэгдлээ

63
0

Зам, тээврийн хөгжлийн яам “Хашаагүй Улаанбаатар” санаачилгыг дэмжиж, зөв манлайлал үзүүлэхээр яамныхаа хашааг буулгажээ. Мөн унадаг дугуй тавих талбай гаргаж, цахилгаан машин цэнэглэх зориулалтын нарны зай суурилуулсан байна. Хашаа байсан талбайгаа ашиглан явган хүний замаа өргөтгөж, мод тарих бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаах хашаагаа буулгаж орчин тойрноо цэвэр цэмцгэр, ногоон орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг уриаллаа.

Уриалгад “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан байгууллагын хашаа, хашлагыг буулгах ажлыг эхлүүлэн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 6-д “Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана” гэж заасны дагуу зүлэг, мод тарьж тохижуулахаар ажиллаж байна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэхүү хашаа, хашлага буулгах болон ногоон байгууламж байгуулах “Хашаагүй Улаанбаатар” санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here