Эхлэл Мэдээ Коронавирусийн халдвар, нас баралтын тоо эрс өсчээ

Коронавирусийн халдвар, нас баралтын тоо эрс өсчээ

40
0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга орчим сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүн коронавируст халдвартай нь батлагдаж, эдгээрийн 955 нь нийслэлд бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан 69 747, эмнэлгээс шалтгаалсан 172, зөөвөрлөгдсөн 515 тохиолдолтой боллоо. Хөдөө орон нутагт халдварын тохиолдол өндөр гарч байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зайгаа сайтар барихыг ЭМЯ-наас давтан сануулав.

Өчигдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 70 482 болсон бол 412 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 55 569 хүн эдгэрчээ.

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 54-81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 334 хүн эндээд байна.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 7292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 132 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Эмчлүүлж буй хүмүүсийн 560 нь хүнд, 1942 нь хүндэвтэр, 4658 нь хөнгөн гэж оношлогджээ. Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 7264 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here