Эхлэл Мэдээ “Насны хишиг”-ийг удахгүй олгож эхлэхээр болжээ

“Насны хишиг”-ийг удахгүй олгож эхлэхээр болжээ

81
0

Д.ЖАРГАЛ

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгодог. Энэ жилийн хоёр дахь хишгийг зургаадугаар сарын 18-наас олгож эхлэх бөгөөд үүнд 143.5 мянга гаруй иргэнд хамрагдаж, 11.8 тэрбум төгрөгийг гардуулах юм. “Насны хишиг”-ийг насны эрэмбээр олгодог бөгөөд 65-69 настай иргэнд 50 мянга, 70-79 насныханд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг олгодог бол 90-ээс дээш настай бууралд 250 мянган төгрөгийг төрийн хишиг болгож өгдөг. Одоогоор 65 нас хүрч буй ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаснаар “Насны хишиг”-ээ авах боломжтойг ХНХЯ-наас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here