Эхлэл Мэдээ Улсын дээд шүүх тав хоног ажиллахгүйг мэдэгдлээ

Улсын дээд шүүх тав хоног ажиллахгүйг мэдэгдлээ

56
0

Д.МӨНХ

Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөв-лөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болжээ. Тиймээс энэ оны зургаадугаар сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдлээ. Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг зөвлөлөө. Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ энэ сарын 11, 14, 15-ны өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here