Эхлэл Мэдээ “E-Mongolia” үйлчилгээг хороодод хүргэж эхэллээ

“E-Mongolia” үйлчилгээг хороодод хүргэж эхэллээ

72
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “E-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрэх зорилгоор өчигдрөөс эхлэн долоодугаар сарын 2 хүртэл нийслэлийн бүх хороонд ажиллаж байна. Тодруулбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн долоон хорооны иргэд үйлчилгээ үзүүлжээ. Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн найман хороонд ажиллана.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mon­golia”-аас иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагааны 527 үйлчилгээг авах боломжтой юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here