МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › МАН-ын Удирдах ажилтны баруун бүсийн зөв...

МАН-ын Удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Ардын Намын удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөн аравдугаар сарын 17-нд Ховд аймагт эхэллээ. Зөвлөгөөнд Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн намын хорооны удирдах ажилтнууд оролцоно.

Үнэн
Админ

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр зөвлөгөөн эхлэх юм.
Тодруулбал,
"Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо,
Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо,
Хүртээмжийг сайжруулах бодлогын хороо,
Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо,
Инновац, бүтээмж нэмэгдүүлэх бодлогын хорооны салбар хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээнд намын удирдлагууд, тухайн бүсийн аймгуудын намын хорооны дарга нарын тайлан илтгэлийг сонсож, гишүүдийн асуултад хариулах чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.