МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Б.Пүрэвсүрэн: "Гацсан" төслийг явуулах х...

Б.Пүрэвсүрэн: "Гацсан" төслийг явуулах хамгийн зөв арга бол ойлголцох явдал. Урагшаа хараад л төслөө үргэлжлүүлэх хэрэгтэй байна

Хуучны Таван шарын СТ-5 орон сууцны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Содон молор” ХХК, өмнөх төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, төсөл ямар учраас, хаа хүрээд зогссон талаарх мэдээллийг харилцан ярилцаж, төслийг цаг алдалгүй эхлүүлэх талаар зөвшилцлөө.

Үнэн
Админ

Хуучны Таван шарын СТ-5 орон сууцны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Содон молор” ХХК, өмнөх төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, төсөл ямар учраас, хаа хүрээд зогссон талаарх мэдээллийг харилцан ярилцаж, төслийг цаг алдалгүй эхлүүлэх талаар зөвшилцлөө. 

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргааны газрын дарга Б.Пүрэвсүрэн:
-“Хур алтан өргөө” ХХК-ийн талбай хүлээлцэх ажлыг хамтран хийх хэрэгтэй байна. Гурван талт гэрээтэй 40 айлыг 4 талын актаар гэрээг шилжүүлэн байгуулах шаардлагатай. Эхний ээлжинд иргэдээ бодоод ажлаа л явуулах хэрэгтэй байна. “Содон молор” ХХК хэзээ тооцоо нийлж, гурван талт гэрээ байгуулах вэ?. Эдгээр асуудлуудад анхаарч үзэхийг хүсч хамтарсан уулзалт хийж байна.
СТ-5 орон сууцны тухайд шүүхийн маргаан сунжирч, төсөл удааширсан. Улмаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д төсөл шилжин ирж асуудлын гарц гаргалгааг эрэлхийлж байгаа юм. Одоогоор шинээр төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, төслийг аль болох хурдтай явуулах алхмуудыг хийж байна.


“Содон молор” ХХК-ийн төлөөлөл:
-Манай компани цаг алдалгүй ажлаа л хиймээр байна. Хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэж байшингаа барих дээр л анхаарлаа хандуулъя. Ямар нэг маргаан асуудалд оролцохгүй. Нийслэлээс буюу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн чиглэл, хяналтан дор ажлаа гүйцэтгэнэ.
“Хур Алтан өргөө” ХХК-ийн төлөөлөл:
- Талбай хүлээлцэх дээр асуудал гарахгүй байх. Удахгүй “Содон молор” ХХК-нд хүлээлгэж өгнө гэдгээ хэлмээр байна. Гурван талт гэрээг тухайн үед менежментийн компаниар хийлгэж байсан. Нэмж гурван талт гэрээ хийсэн иргэд гарч ирээд байгааг тодруулъя. Шинээр сонгогдсон төсөл хэрэгжүүлэгчтэй үндсэн гэрээгээ хийчихмээр байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.