Л.Энхрийлэн ДАШТ-ий 3 дахь хүрэл медалиа хүртлээ
Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах үргэлжилж байна.
Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кгд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөж дэлхийн 3 дахь хүрэл медалиа гардлаа.
Манай тамирчин медалийн төлөөх өрсөлдөөнд ДАШТ-ий алт, хүрэл медальт Недерландын Жоанна ван Лисхаутыг өвдөг шороодууллаа.
Ийнхүү Л.Энхрийлэн гавьяат 7 хоногийн зайтай Азийн наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж дахин нэг түүх бүтээлээ

Л.Энхрийлэндээ баяр хүргэе!
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.