Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт болно
Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв ба Хойд бүсийн зөвлөгөөн ирэх бямба гарагт /2026.10.10/ Орхон аймагт болно.
Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв ба Хойд бүсийн зөвлөгөөн ирэх бямба гарагт /2026.10.10/ Орхон аймагт болно.
Зөвлөгөөнд Төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон гэсэн зургаан аймгийн намын удирдах ажилтнууд оролцоно.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр зөвлөгөөн эхлэх юм.
Тодруулбал:
🔹 "Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо
🔹 Нийгмийн хамгааллын бодлогын хороо
🔹 Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо
🔹 Хүртээмжийг сайжруулах бодлогын хороо
🔹 Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо
🔹 Дэд бүтэц хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
🔹 Инновац, бүтээмж нэмэгдүүлэх бодлогын хорооны салбар хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээнд намын удирдлагууд, тухайн бүсэд харьяалах аймгуудын намын хорооны дарга нарын тайлан илтгэлийг сонсож, гишүүдийн асуултад хариулах чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.