МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэл...

“Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо боллоо

“Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 2026 оны аравдугаар сард Бээжин хотноо Хятадын Коммунист Намын XX удаагийн Төв Хорооны V бүгд хурал болж, тус улсын хөгжил, төрийн засаглалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлсон юм. Энэхүү хурал нь Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт тус улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх боломж олгосон гэж зохион байгуулагчид онцоллоо. Уг хурлын дараа Хятадын Төв радио, телевиз (CMG) дэлхийн улс орнуудад “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол дахь арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Төв радио, телевизийн Улаанбаатар дахь студи хамтран зохион байгуулжээ.

Үнэн
Админ

“Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 2026 оны аравдугаар сард Бээжин хотноо Хятадын Коммунист Намын XX удаагийн Төв Хорооны V бүгд хурал болж, тус улсын хөгжил, төрийн засаглалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлсон юм. Энэхүү хурал нь Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт тус улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх боломж олгосон гэж зохион байгуулагчид онцоллоо. Уг хурлын дараа Хятадын Төв радио, телевиз (CMG) дэлхийн улс орнуудад “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол дахь арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Төв радио, телевизийн Улаанбаатар дахь студи хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр Хятадын Төв радио, телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Ли болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл үг хэллээ. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор М.Чимэдцэеэ, Монгол Улсын Хятадын түүх, соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн, хятад судлаач, олон улсын харилцааны ухааны доктор (Ph.D) Х.Баатархүү, “Нэг бүс, нэг зам” хамтын хөгжил судалгааны төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн, хятад судлаач, боловсролын ухааны доктор (Ph.D) Т.Чулуун-Эрдэнэ нар илтгэл тавьж, санал бодлоо солилцов. 

Хятадын Төв радио, телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн мэндчилгээндээ өнөөгийн Хятад улсыг ойлгохын тулд Хятадын Коммунист Намын бодлого, үйл ажиллагааг ойлгох шаардлагатайг онцолсон юм. Тэрбээр Хятадын Коммунист Намын XX удаагийн Төв Хорооны V бүгд хурал нь тус намын дотоод шинэчлэл, сахилга хариуцлагыг улам бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтэд Хятадын хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлагыг илэрхийлсэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв. Түүнчлэн 105 жилийн түүхтэй Хятадын Коммунист Нам өөртөө тавих шаардлагаа улам өндөрсгөж, намын удирдлага, зохион байгуулалт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх замаар төрийн засаглалын үр ашгийг дээшлүүлэхийг зорьж байгааг дурджээ. 

Шэнь Хайшюн CGTN сувгаас дэлхийн хэмжээнд явуулсан санал асуулгын үр дүнг эш татан, Хятадын Коммунист Намын удирдлагын тогтолцоо, институцийн зохион байгуулалт нь төрийн засаглалын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг оролцогчид онцолсон хэмээн мэдээлэв. Түүний үзэж буйгаар, Хятадын засаглалын туршлага нь барууны улс төрийн тогтолцооноос ялгаатай хөгжлийн загварыг дэлхий нийтэд танилцуулж байгаа аж.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Цао Ли хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь зөвхөн тус улсын хөгжлийг хангахад бус, дэлхийн хамтын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж байгааг онцоллоо. Тэрбээр “Хятадын Коммунист Намын удирдлага дор хэрэгжүүлж буй Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь зөвхөн өөрийн орны хөгжлийг эрхэмлэсэн үйл явц биш. Харин тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтээрээ дамжуулан дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулахад чиглэсэн шинэчлэл юм” хэмээн тэмдэглэв. Мөн Хятад улс өндөр чанартай хөгжлийн бодлогоо хэрэгжүүлснээр дэлхийн улс орнууд, тэр дундаа Монгол Улс зэрэг хөрш орнуудад эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож байгааг дурдсан юм. Цао Ли Хятадын Коммунист Намын дотоод засаглал, сахилга хариуцлагыг чангатгах бодлого нь төрийн засаглалын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж байгааг тайлбарлаад, энэхүү туршлагаас улс орнууд өөрсдийн үндэсний онцлогт нийцсэн хөгжлийн арга замыг эрэлхийлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр Хятад, Монголын харилцааны талаар ярихдаа хоёр улс газар зүйн хувьд ойр, уламжлалт найрсаг харилцаатай хөршүүд болохыг онцлов. “Хятадад ‘Төрлийн сэтгэл төрөлдөө, хөршийн сэтгэл хөршдөө’ гэсэн үг бий. Бид хөрш орнуудтайгаа элэгсэг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх гадаад бодлогын зарчмыг тууштай баримталж ирсэн. Монгол Улс нь Хятадын хөрш орнуудтай харилцах гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг” хэмээн Цао Ли хэллээ. 

Түүнчлэн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нааштай хөгжиж байгааг тэмдэглээд, хоёр улсын улс төрийн намуудын харилцаа, төрийн засаглалын туршлага солилцох хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын тал Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, эдийн засаг, худалдаа болон бусад салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын орчин үеийн шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр онцолсон юм. “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэгт Монгол Улсын улс төрийн намууд, төрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд болон улс төр, бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус хэлэлцүүлэг нь Хятадын төрийн засаглал, хөгжлийн бодлого, шинэчлэлийн туршлагын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын боломжийг хэлэлцсэн арга хэмжээ боллоо.

Олон улсын сэтгүүлч, судлаач Б.Болор-Эрдэнэ 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.