МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИ...

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.  Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Төрийн Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос залан гаргаж, ордныг нар зөв тойруулан цэнг…

Үнэн
Админ
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Төрийн Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос залан гаргаж, ордныг нар зөв тойруулан цэнгүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ. 

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, өмнө нь уг одонг хүртсэн эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг урагшлуулах, дэлхий дахинд эх орныхоо нэр хүндийг өргөх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн, байгууллагад хүртээдэг төрийн эрхэм дээд шагнал юм.

 

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.