МАН-ын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн эхэллээ
МАН-ын Удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн эхэллээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулж байгаа юм.
МАН-ын Удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн эхэллээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулж байгаа юм. Тус зөвлөгөөнд дээрх хоёр бүсэд хамаарах Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн МАН-ын хорооны Удирдах ажилтнууд оролцох юм. Зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй намын удирдлагууд болон МАН-ын дэргэдэх ТББ-уудын төлөөлөл ч мөн оролцоно. Зүүн, Говийн бүсийн зөвлөгөөний хүрээнд тухайн бүсэд харьяалах аймгуудын МАН-ын хорооны дарга нарын тайлан, илтгэлийг танилцуулахын зэрэгцээ намын гишүүдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулах юм. Мөн тухайн бүсийн Бодлогын хороодын салбар хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.