Хүн төрөлхтний тариалангийн нөөцийг мөсөн уулын гүнд хадгалдаг
Норвегийн Свалбардын арлуудад дэлхийн улс орнуудын таримал ургамлын үрийг хадгалдаг онцгой агуулах бий. Свалбардын дэлхийн үрийн сан хэмээх энэ байгууламж нь хүн төрөлхтний хүнсний ирээдүйг хамгаалах зориулалттай.
Норвегийн Свалбардын арлуудад дэлхийн улс орнуудын таримал ургамлын үрийг хадгалдаг онцгой агуулах бий. Свалбардын дэлхийн үрийн сан хэмээх энэ байгууламж нь хүн төрөлхтний хүнсний ирээдүйг хамгаалах зориулалттай. Үндэсний болон олон улсын генийн сангууд энд үрийн дээжийнхээ давхар нөөцийг байршуулдаг байна.Үрийг хасах 18 хэмийн тогтмол температурт хадгалж, соёолох чадварыг нь удаан хугацаанд хамгаалдаг. Уулын гүнд байгуулсан агуулахын орчмын мөнх цэвдэг нь хөргөлтийн эрчим хүчний хэрэгцээг бууруулж, цахилгаан тасарсан ч үрийг тодорхой хугацаанд хөлдүү хэвээр байлгахад тусалдаг. Энд үрээ хадгалуулсан байгууллага өмчлөх эрхээ бусдад шилжүүлдэггүй. Зөвхөн тухайн байгууллага өөрийн байршуулсан дээжийг буцаан авах эрхтэй. Дайн, байгалийн гамшиг, техникийн гэмтлээс болж үндсэн цуглуулгаа алдвал Свалбардад хадгалсан үрээрээ нөхөн сэргээх боломжтой юм. Ийнхүү уулын гүнд буй жижигхэн үрүүд ирээдүйн тариалангийн үнэт нөөц болдог.
М.АЛТАННАР
"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН