МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Германы Социал Демократ намын Нарийн бичгийн дарга Филипп Финк-тэй уулзлаа
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад айлчилж байна.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Германы Социал Демократ намын Нарийн бичгийн дарга, доктор Филипп Финк-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр намын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энэ онд улам идэвхжиж, шинэ шатанд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр улсын улс төрийн нөхцөл байдал, хоёр намын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар санал солилцож, цаашид нам хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж, хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа.
Энэ 2026 оны дөрөвдүгээр сард Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Германы Социал Демократ намын урилгаар ажлын айлчлал хийсэн юм.