МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн ICAPP-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд үг хэллээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 4-6-нд болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганы бүгд хуралдаанд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн үг хэллээ.

Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд итгэлцлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн дор болж буй Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаанд Ази тивийн улс төрийн намуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдал, ардчилсан засаглал болон хамтын хөгжлийг дэмжихийн чухлыг тэмдэглэж, энэ удаагийн хуралдаанд УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл оролцож байгаа нь тус байгууллагын үндсэн зорилготой нийцэж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын олон намын тогтолцоотой ардчилсан уламжлал, итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааны өсөн нэмэгдэж буй соёлын эерэг тусгал гэдгийг онцлов.
Хувьсан өөрчлөгдөж буй ээдрээтэй энэ цаг үед улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг улам бэхжүүлж, тогтвортой хөгжин дэвжих нь чухал болж байгааг тэмдэглэв.
Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн ICAPP-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.