МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Я.Содбаатар: Х.Нямбаатарын ярьсан зүйл г...

Я.Содбаатар: Х.Нямбаатарын ярьсан зүйл гүжир гүтгэлэг. Энэ яриаг мухарлахын тулд МАН-ын 2019, 2020 оны санхүүд хөндлөнгийн аудит оруулна

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Үнэн
Админ

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэрээ тэрээр:
"Миний хувьд 2019 оны нэгдүгээр сард Зам, тээврийн сайдын албан тушаалаа өгч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт шалгагдаж байсан. Тухайн үед би нам, төрийн ажлаас холдсон байсан. Тиймээс байхгүй мөнгийг зөөсөн гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй, гүжир гүтгэлэг гэдгийг хэлье.
Ер нь энэ асуудлыг эцэслэн шалгаж, үнэн мөнийг нь тогтоон, ард түмэнд нээлттэй мэдээлэх нь зүйтэй гэж намын дарга Н.Учралтай ярилцлаа. Үүний тулд МАН-ын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулж, нарийвчлан шалгах шаардлагатай.
Үнэн мөнийг тогтоогоод ирэхээр зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг хүмүүсийн үнэн нүүр царай ил болно. Гашуунсухайтын гэрээтэй холбоотой асуудлыг шалгахад тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн оролцоо, үйл ажиллагаатай холбоотой асуудлууд ч илэрч магадгүй гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг тодруулахын төлөө гаргаж буй шийдвэрийг би зөв гэж үзэж байна.
Байхгүй мөнгийг хэн ч зөөх боломжгүй. Тиймээс энэ асуудлын үнэн мөнийг эцэслэн тогтоохын төлөө нийт ард түмэн хамтдаа тэмцэх ёстой гэж үзэж байна." гэсэн юм.

Х.Цэцэнноров

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.