МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Дулааны гараашийг татвараас чөлөөлөх хол...

Дулааны гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж байна. Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тог…

Үнэн
Админ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж байна.

Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системд эхлүүлсэн бөгөөд “Гараашны татвар цуцлуулах” нийтийн өргөдлийг 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.

Шинэчлэн боловсруулсан төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгалаа. 

Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж санаачлагчид үзжээ. 

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.