МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ...

ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гаригт албажуу…

Үнэн
Админ
ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Хуулийн төслийн үзэл баримтлалтай нь танилцаж эцэслэсэн. Дараагийн лхагва гаригт албажуулна” гэдгээ мэдэгдээд авлига, албан тушаалын хэрэг, шударга бус зүйлтэй нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 17 цагаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагуудтай уулзаж, Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.