МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН Ү...

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан…

Үнэн
Админ
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.

Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байна. Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж түүхий эдээр хангах  нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал" гэдгийг тодотгов.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.