МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Я.Содбаатар: Намын бүх шатанд эв нэгдлий...

Я.Содбаатар: Намын бүх шатанд эв нэгдлийг бэхжүүлнэ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт /2026.10.10/ үргэлжилж байна. Зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зэргээр улс төрийн илтгэл танилцуулав. Тэрбээр намын анхан, дунд, дээд шатанд эв нэгдлийг хангаж, уламж бэхжүүлнэ гэдгээ онцоллоо.

Үнэн
Админ

Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ “Өнөөдөр бид нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл, хөгжлийн шинэ сорилтын өмнө ирээд байна. Иргэдээ сонсдог, тэдний өмнө тулгамдсан асуудлыг бодлогодоо тусгадаг, гаргасан шийдвэрээ бодит ажил болгодог, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг бүх шатанд төлөвшүүлэх шаардлагатай. Үүний төлөө Монгол Ардын Намын бүх шатны байгууллага, гишүүд илүү санаачилгатай, илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ёс зүйг илүү өндөрт тавьж ажиллах ёстой” гэлээ.

Монгол Ардын Нам шинэ цаг үеийн шаардлагад нийцсэн, нээлттэй, хариуцлагатай, бодлогын нам болон хөгжих зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно. Үүний үндэс нь гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүй, мэдлэг чадвар, эв нэгдэл юм гээд Төвийн болон Хойд бүсийн зөвлөгөөн ийм хэлэлцүүлэг, шинэ санаачилга, хамтын шийдлийн талбар байна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцлов.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.