МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Хол ойрын "хоёр хүний яриа"

Хол ойрын "хоёр хүний яриа"

(Сийрүүлсэн яриа)

Үнэн
Админ

(Сийрүүлсэн  яриа) 
Саяхан нэгэн өдөр нагац ахынхаа хүүгийнд очлоо. Хүүтэй уулзаагүй таван жил өнжжээ. Тэрбээр АНУ-д төрийн элчээр яваад ирсэн нь энэ. Тэгээд л нэг очиж хүүрнэе гээд очлоо.
Удаан  нутагтаа ирээгүй удсан хүн нутаг Монголдоо ирээд улам өнгө зүс засчихаа юу гэлтэй угаас их нүүрний баясал төгс сайхан ааштай хөөрхөн хүү. Эрдэм  оюун төгс сайн хүний удам л юмаа.
Бид  хоёрын уулзаан дөжгөөн баяр дүүрэн сайхан байлаа цай цүү мэнд хүнд болж байтал хонх жингэнэж гаднаас аавынх нь анд өвгөн орж ирж бидэнтэй нийлэв.
Тэд  бидний яриа хөөрөө нэг мэдсэн улс төр,  Монгол  АНУ  хоёрын асуудал руу ханарч билээ. Тэрхэн  хоромд болсон ярианаас үүдээд  энэхэн яриаг тэмдэглэн сийрүүлсэн минь энэ буюу...
 Хөгшин   залуу хоёрын ярилцлага миний сонирхол татсан гэж жигтэй шүү.
 Тэд ийнхүү хөөрөлдлөө хөгшин: 
-АНУ- д тэр ардчилал гээч нь байна уу?  Залуу:
-Юун  ардчилал  баруунд нэг их ардчилал ярих дургүй шүү дээ   ардчилал гэж нийгэм, улс төр,  онол суртахууны томьёолол байхгүй,  тийм номлол байхгүй гэсэн үг. Түүнийг АНУ- ын ерөнхийлөгч Трамп ч үргэлж ярьдаг, харин хүний эрхийн асуудлаа ардчилал гэх үгтэй холбож үздэг юм шиг байна лээ гэв. 
Хөгшин:
-Тэгвэл  Монголд ардчилал гээч энэ сүрхий нэр томьёо яаж, яагаад хаанаас нэвтэрчихвээ ?
Залуу:  
-Айн  тийм л дээ. 1980 аад оны сүүлээр ЗХУ-ын удирдагч асан Горбачёв  гэгч шинэ эргэлт, өөрчлөн байгуулалт гэж бодлогогүй улс төр хийснээс үүдээд  тэр үеийн  социалист системтэй орнуудад өөрчлөлтийн давлагаа өрнөж, тэр нь манай орныг бас тойроогүй, дуурайж далимдуулж  өдөөсөн.  
Товчоор хэлбэл, түүнийг далим­дуулан манай улсад улс төрийн нуруу муухан дуураймал хэдэн нөхөд бусдын турхиралтаар гарч  ирээд гэнэт ардчилал нэртэй шуурга  үлээсэн. Тэнд ердөө онол гүн ухааны  судлалын  асуудал огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, онолгүй нэр томьёогоор хувьсгал нэртэй салхи үлээсэн хэрэг.  Харин  зах зээл капитализм бол өөр хэрэг.  
Ингээд  ардчилал гээд манайх юуг ч мэдэлгүй дээр доргүй  давлагаалж улс орны хэвийн амьдрал энх цагийн үйлс бүтээн байгуулалтыг нурааж, бүх асуудалд хүний эрхээр түрий барьж социалист засаглал, Ю.Цэдэнбал даргын  номлол бүтээн байгуулал социалист төрийг буулгасан юм билээ .
   Өнөөдөр дэлхий дээр ардчилсан нийгэм гэж юу ч байхгүй л дээ . АНУ  бол ардчилсан нэртэй ч хөрөнгөтөн тогтолцоотой чөлөөт эдийн засагтай л орон гэв. Юун тэнд, ардчилал олон оронд цэрэг зэвсгийн түрэмгийлэл үйлдэж байгааг бид харж л байна шүү дээ.
Хөгшин:
-Тэгвэл ардчилал гэх үг байдаг болохоос  тийм тогтолцоотой нийгэм улс гүрэн байдаггүй юм болж таарч байна уу ? 
 Залуу:
-Та  бараг л зөв ойлгожээ тийм ээ, ардчилсан нийгмийн онол огт байхгүй үгээр түрий барьсан хагас капитализмын  харгис үнийн мөлжлөгт нийгэм гэж хэлж болно байх  манайхыг...
Гэвч  бид өнгөрсөн 30  жилд бага сага  хөгжлийн түлхүүр атгасныг үгүйсгэхгүй ч манай улсын төрийн тогтолцоо дэндүү нүсэр томорсон гурван толгойтой  "сохроор замнагч" болж хувирсныг ахмад үе их л шүүмжилдэг юм билээ гэв.
Ийнхүү  монгол хөгшин залуу хоёрын улс төр, нийгмийн үзэл бодлын солилцоо ярианы голчийг  авч сийрүүлэн тэмдэглэсэн минь энэ буюу...
Ямартаа ч манай улсад олон намтай, парламентын засаглал бууриа засан нутагших гэж их л зовж байгааг бид харж байна. Зарим нөхөд үүнийг хэт баруунжсан хуулбар гэдэг,  зарим нь хүний эрх үүрэг тэнцүү байж хөгжин  гэдэг ихэнх хүмүүс ахмад талдаа нийгэмд журамт нийгмийн тогтолцоог үгүйлдэг, нөгөө талдаа   парламентын тогтолцоо нь нүсэр биш хоёр танхим бүхий засгийн газраа  ерөнхийлөгч толгойлдог байх засаглал их хүсэмжилдэг, бас халамж хамгааллыг дээд зэргээр хүсдэг  ийм ээрүү мууруу эрсдэл бүхий эрээвэр хураавар  нөхцөлд бид амьдарч явна даа ... 
Монгол  Улс мандан бадартугай ... Ардчилсан дэглэмтэй орон бол  дээр дор гэхгүй тэгш чинээлэг хүний эрх үүргээ төгс дээдэлсэн , төр засгийн тогтолцоондоо  ардчилсан ёс хүнээ дээдэлсэн   худал хулгайгүй тэгш хэмтэй хөгжлийг хэлэх байхаа  гэж мунхаглан бодно.                 

Ц.ЯДАМСҮРЭН 
/МАН-ын Ахмад гишүүн, төрийн үйлчилгээний
Гавьяат ажилтан, сэтгүүлч/

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.