Багахангай дүүргийн намын хороонд “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцууллаа
МАН-ын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцуулах уулзалт 6000 орчим хүн амтай Багахангай дүүрэгт боллоо. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга нар, намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын нарийн бичгийн дарга нар Багахангай дүүргийн Монгол Ардын намын хорооны гишүүд дэмжигчидтэй уулзсан юм.
МАН-ын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцуулах уулзалт 6000 орчим хүн амтай Багахангай дүүрэгт боллоо.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга нар, намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын нарийн бичгийн дарга нар Багахангай дүүргийн Монгол Ардын намын хорооны гишүүд дэмжигчидтэй уулзсан юм.

Уулзалтын эхэнд “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийн ач холбогдол болоод онцлог, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэр түвшинд байгаа талаарх судалгааны дүнг танилцуулж, илүү сайжруулахын тулд өөр ямар санал байгааг гишүүдээс сонслоо. Ер нь Монгол Ардын нам бодлогын хүрээнд асуудлаа шийдэж байхын тулд судалгаа шинжилгээнд суурилж аливаа асуудлыг шийдвэрлэж байх үүднээс бодлогын 11 хороог байгуулсан.
Талуудын оролцоог хангасан эдгээр бодлогын хороодоор дамжуулан илүү бодитой мэдээллийг хүлээн авч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, намынхаа гишүүд дэмжигчдийг чадавхжуулах олон талт ажлуудыг хийж, нээлттэй байдлыг улам нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн бүх оролцоог хангахын тулд намын дэргэдэх ТББ-ын үйл ажиллагаа идэвхтэй сайн ажиллаж байгааг онцоллоо.

Гишүүн төвтэй намын хувьд намын анхан, дунд шатанд ажилладаг гишүүд дэмжигчдээ сонсдог, тэднийг оролцоо хөгжлийг тооцож манлайллыг нь бодитоор үнэлэх боломж бүрэн бүрдсэнийг ч дурдсан. Түүнчлэн Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг энэ дашрамд хэдхэн хоногийн өмнө хэрэглээнд нэвтрүүлсэн ЕNAM 3.0 платформыг ашиглаж өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан.

Үүний дараа Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр яг өнөөдрийн байдлаар хэрэгжилт нь хэр байгаа болон ямар зүйл дээр анхаарал татаж байгааг судалгаанд суурилан хэрхэн үнэлснээ статистик харьцуулалттайгаар танилцууллаа. Тухайлбал, 2016-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээс харахад шударга ёсны тэмцэл, хуулийн шинэчлэлт хийгдэж, дэд бүтэц орон сууцжуулалт, том төслүүдийг эхлүүлсэн, хүний хөгжилд анхаарч чадсан зэрэг үр дүнтэй байгааг тодорхой тооцооллоор харууллаа.
Сүүлийн 10 жилд хатуу хучилттай авто зам 3700 км, төмөр замын дэлгэмэл урт 3,300 км болж нэмэгдэн, олон улсын нислэгийн буулт хөөрөлт 2,3 дахин өсөж, тээврийн орлого тав дахин сайжирчээ. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад намын гишүүдийн оролцоо, мэдээллээ сайжруулах байдал, эргэх холбоотой ажиллах чадварыг нэмэгдүүлэх ёстойг цаашлаад шаардлагатай тулгамдсан асуудлыг тэрбээр онцоллоо.

Харин Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд өгсөн мэдээлэлдээ тус дүүргийн Монгол Ардын нам нь 1992 оноос хойш бүх шатны сонгуульд амжилттай оролцож үнэмлэхүй ялалт байгуулж ирсэн. Багахангай дүүргийн хувьд дэд бүтцийн таатай орчин бүрдсэн үйлдвэрийн бүс гурван дүүргийн хөгжлийг нэн чухлаар авч үзэх хэрэгтэйг хэлсэн. Энэ үеэр уулзалтад оролцогчид намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон гишүүдийн оролцоо үнэлгээний талаар сонирхсон асуултаа асууж хариулт авлаа.


