100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жухён Жон нартай Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрэ…
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жухён Жон нартай Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. \2026.09.29\
100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.
Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, сайн дурын, олон нийтийн 200 багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жонтой уулзаж, онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, г даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Төслийн хүрээнд онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг 75-80 хувьд хүргэх, гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын сургалт, техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах замаар салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон хэлэхдээ 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа буйгаа илэрхийллээ.

