МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Батцэцэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж б...

Б.Батцэцэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна

Улаанбаатар хотын төвд байрлах нэгэн оффис. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг элдэв янзаар гүтгэж доромжилсон, бараг л хорвоод байхгүй луйварчин бол энэ хүн гэсэн сэдэвтэй, үндэслэл гээд байх зүйл бараг үгүй ч эрээ цээргүй дайрч хашгирсан өнгө аястай фэйсбүүк дээрх төлбөрт видеог сэтгэл хангалуун үзэж буй нэгэн чимээгүй толгой дохиход гүйцэтгэгч этгээд дараагийнхаа даалгаврыг бичиж тэмдэглэсэн цаасаа, урамшууллын мөнгөтэйгөө хамт аван гарах ажээ. Иймэрхүү агуулгатай видеонууд нийгмийн сүлжээгээр бараг л сар дамнан үргэлжилж буй бөгөөд  энэ чиглэлээр ажиллаж буй үй олон гүйцэтгэгч байгаа нь илт. Яг энэ үед Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Европын нэгэн олон улсын байгууллагын төлөөлөлтэй албан уулзалт хийж байлаа. Уулзалтын үндсэн сэдвийн хажуугаар Б.Батцэцэг Монгол Улсын жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд тус байгууллагаас туслах шугамыг бий болгох талаар хөндөн, нааштай хариу сонсов. Хурлаас гаран, Төрийн ордонд орж ирэхтэй нь зэрэгцэн, сурвалжлагчид нийгмийн сүлжээнд цацагдаад буй мэдээлэлтэй холбоотойгоор асуулт асуухаар Б.Батцэцэгийг бүчлээ.

Үнэн
Админ

Улаанбаатар хотын төвд байрлах нэгэн оффис. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг элдэв янзаар гүтгэж доромжилсон, бараг л хорвоод байхгүй луйварчин бол энэ хүн гэсэн сэдэвтэй, үндэслэл гээд байх зүйл бараг үгүй ч эрээ цээргүй дайрч хашгирсан өнгө аястай фэйсбүүк дээрх төлбөрт видеог сэтгэл хангалуун үзэж буй нэгэн чимээгүй толгой дохиход гүйцэтгэгч этгээд дараагийнхаа даалгаврыг бичиж тэмдэглэсэн цаасаа, урамшууллын мөнгөтэйгөө хамт аван гарах ажээ. Иймэрхүү агуулгатай видеонууд нийгмийн сүлжээгээр бараг л сар дамнан үргэлжилж буй бөгөөд  энэ чиглэлээр ажиллаж буй үй олон гүйцэтгэгч байгаа нь илт.

Яг энэ үед Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Европын нэгэн олон улсын байгууллагын төлөөлөлтэй албан уулзалт хийж байлаа. Уулзалтын үндсэн сэдвийн хажуугаар Б.Батцэцэг Монгол Улсын жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд тус байгууллагаас туслах шугамыг бий болгох талаар хөндөн, нааштай хариу сонсов. Хурлаас гаран, Төрийн ордонд орж ирэхтэй нь зэрэгцэн, сурвалжлагчид нийгмийн сүлжээнд цацагдаад буй мэдээлэлтэй холбоотойгоор асуулт асуухаар Б.Батцэцэгийг бүчлээ.

***

Сүүлийн үед нийгмийн сүлжээний гол дүр шахуу болоод буй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэж буйд бодит хариулт эрэн энэхүү нийтлэлийг бичив.

Үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэрхэн ажиллаж байна вэ гэсэн асуултад хариулт өгөхийг олон улсын харилцааны судлаачдаас хүслээ. Энэ дунд “Хийж буй ажлынх нь үр дүн нүдний өмнө илт байгаа шүү дээ” гэх нэгэн байсан бол “Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа амжилттай явж байгаа, ямар нэгэн алдаа, эндэл алга, гэхдээ үүний цаана бүхэл бүтэн баг, хамт олон бий” гэх даруухан хариулт өгөх нэгэн ч байлаа. Ер нь олон улсын харилцааны судлаачид элдэв утга уянгын халил, эсвэл сөрөг сэтгэлийн хөдлөлөөс харьцангуй ангид, асуудлыг нухацтай бодож тунгаадаг, олон талаас нь харж, эргэцүүлдэг хүмүүс байдаг ажээ. Судлаачдын дийлэнх олонх нь “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа” гэх хэт энгийн ч юм шиг хариултыг өгөв.  Гэвч сайн бодвол өөр ажээ. 

Олон улсын харилцаа ба тогтвортой байдал 

Олон улсын харилцаанд системийн шинжтэй өөрчлөлт өрнөж, их гүрнүүдийн бодлого улам бүр прагматик хэв шинжтэй, тулгалт шаардлага дээр суурилж, өөр хоорондын харилцаа нь хурцдаж буй. Энэ нь жижиг улс гүрнүүд гадаад бодлогоо идэвхжүүлэх, тогтвортой байх, олон улсын харилцааны аливаа үйл явдалд үндэсний эрх ашгаа дээдэлсэн шуурхай хариу үйлдэл үзүүлэх шаардлагыг бий болгож байна.

Тэр дундаа Монгол Улсын хувьд хоёр их гүрний дунд байрладаг, их гүрнүүдийн ашиг сонирхол солбилцох бүс тул гадаад харилцаа тогтвортой үргэлжлэх хэрэгцээ шаардлага тулаад байгаа нь нууц биш.

Монгол Улсын хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2004 оноос хойш өнөөг хүртэл албан тушаал хашиж байгаа бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И дунд нь долоон сар завсардсаныг эс тооцвол 2013 оноос хойш энэ албан тушаалаа хашиж байна.

Гэтэл манай улсын хувьд бараг эсрэгээрээ шахуу. Монгол Улсад Лавровыг Гадаад хэргийн сайдаар ажиллах хугацаанд 11, Ван Иг Гадаад хэргийн сайдаар ажиллах хугацаанд зургаан сайд солигдсон бөгөөд 2004-2021 онд хамгийн удаан ажилласан сайд нар нь хоёр жил есөн сар ажилласан Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар байна.

Харин одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд 2021 оны нэгдүгээр сараас хойш энэ албан тушаалыг хашиж буй бөгөөд энэ нь олон улсын харилцаанд тодорхой давуу тал үүсгэж байгааг салбарынхан нь хэлж буй юм. 

Олон улсын дипломат хүрээлэл дэх манлайлал 

Дипломат үйл ажил, улс хоорондын харилцаанд нөлөөлдөг голлох хүчин зүйлсийн нэг нь төр, засгийн өндөр албан тушаалтнуудын хувийн харилцаа байдаг. Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа сүүлийн жилүүдэд үр дүнтэй хэрэгжихэд нөлөөлж буй хүчин зүйл нь Гадаад харилцааны сайд тогтвортой ажиллаж, дэлхийн улс орнуудын Гадаад харилцааны сайд болон бусад албан тушаалтнуудтай таатай харилцааг тогтоож, Гадаад хэргийн сайд нарын “клуб”-т тодорхой хэмжээнд манлайлж чадсан явдал юм.

Үүний хамгийн том жишээ нь 2023 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болон олон талт арга хэмжээнүүдийн үеэр тогтмол зохион байгуулагдаж буй эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалт.

Олон улсын харилцааны нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед шинэ сайд томилогдох, ажилтайгаа танилцах, дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнуудтай танилцах айлчлал, уулзалт хийх цаг хугацаа хомс байна.

 Идэвхтэй гадаад бодлого 

Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж эхлэх үед дэлхий даяар айлчлал, арга хэмжээ, дипломат үйл ажиллагаа зогсонги байдалд орсон цар тахлын үе байсан бол удалгүй дэлхий дахинд дайн, зэвсэгт мөргөлдөөн газар авч, үл ойлголцол зонхилж эхэлсэн.

Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа харин ч өмнөх жилүүдээс илүү идэвхтэй, үр дүнтэй хэрэгжиж, Монгол Улс идэвхтэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо үр дүнд олон улсаас ирэх сорилт, тулгалтыг амжилттай даван туулж байна.

Энэ хугацаанд жил тутам өндөр дээд түвшинд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн болон Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлэх айлчлалын давтамж эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд Монгол Улсаас хилийн чанад руу хэрэгжүүлэх айлчлал давамгайлдаг байсан бол айлчлалын тэнцвэр хангагдаж, хоёр урсгалтай болоод байгаа билээ.

Зөвхөн 2025 онд л гэхэд Ерөнхийлөгчийн түвшинд 17, УИХ-ын даргын түвшинд тав, Ерөнхий сайдын түвшинд гурав, Гадаад харилцааны сайдын түвшинд 18 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлж, Засгийн газар хоорондын комиссын есөн хуралдаан, ГХЯ хоорондын 19 зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулагдсанаас гадна “Дэлхийн бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Монгол Улсад зохион байгуулагдав.

Хамгийн гол нь эдгээр айлчлалаар улс орнуудтай тогтоосон түншлэлийн харилцаа бодитоор ахиж Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Турк, Казахстан, ХБНГУ, Италитай стратегийн түншлэлийн түвшинд харилцаж буй бол сүүлийн жилүүдэд Төв Ази, Европ дахь иж бүрэн түншүүдийн тоо ч огцом нэмэгдээд байна.Мөн НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Пап Францис, Япон улсын Цог Жавхлант Эзэн хаанаас эхлээд Европ, Ази, Австрали тивийн олон орны удирдагчид манай улсад дээд өндөр хэмжээний айлчлал хийсэн юм.

 Төгсөөгүй төгсгөл 

Хорин настай байлдагч залуу хилийн манааны үүргээ гүйцэтгэж дуусаад застав руугаа даруухан буцаж явна. Хилчин үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэжээ. Гэвч нэр төр гэдэг нь бидний ойлгодог шиг алдар суу, сошиал давлагаа биш бөгөөд хүлээсэн үүргээ чандлан биелүүлсэн түүний тангараг, хариуцлага юм.

Монгол Улсын төрийн алтан аргамж болсон гадаад харилцаа ч мөнхөд орших ерөөлтэй. Цаг үе бүрд үүрэг хүлээсэн нэгэн энэхүү үл тасрах бодлогыг хэрэгжүүлж, ажиллах учиртай аж. Энэ л цаг үед энэ л үүргийг хүлээсэн хүн нь Батмөнхийн Батцэцэг гэдэг бүсгүй болж таарсан хэрэг. Хов, гүтгэлэг цагийн аясаар хийсэн одох бөгөөд харин хийж хэрэгжүүлсэн бүхэн түүхэнд үлддэг билээ. Хорин настай хилчин  залуугийн үүрэг нь эгэл мэт боловч эх орондоо асар их үнэ цэнтэй. Үүргээ гүйцэтгэх гэдэг энгийн үгийн цаана эх орны дуудлага оршдог аж. Монгол Улсын Гадаад харилцааны сайд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

М.Оюу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.