БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНАСАУ-ын Парламентын бүлгийн дарга С.Лүндэг өнөөдөр /2026.05.15/ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хадгалагдаж ирсэн явдалд ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр онцолж, цаашид он удаан жилийн түүхтэй дипломат харилцааг тогтвортой хадгалж, үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад Ардын Дээд хурлын буюу парламентын 15 дахь удаагийн сонгууль явагдаж, улмаар БНАСАУ-Монгол Парламентын найрамдлын бүлэг шинээр байгуулагдсан талаар танилцууллаа.
Уулзалтаар парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан айлчлал хийх, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.