МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр БНЭУ-д суух Элчин сайд Л.Өлзийтийг хүлээ...

БНЭУ-д суух Элчин сайд Л.Өлзийтийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, БНЭУ-ын Сонгуулийн комисстой 2020 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, туршлага солилцдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар БНЭУ-аас ажиглалт хийх, туршлага судлах ажиглагчид Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгаа.

Үнэн
Админ
 
 
Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Өлзийтийг өнөөдөр (2026.05.21) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгээ гардаж авсанд баяр хүргээд ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, БНЭУ-ын Сонгуулийн комисстой 2020 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, туршлага солилцдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар БНЭУ-аас ажиглалт хийх, туршлага судлах ажиглагчид Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгаа.

Хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчдыг БНЭУ-д сургалтад хамруулах талаар Санамж бичигт тусгасны дагуу БНЭУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Техник эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) тэтгэлэгт хөтөлбөрөөр нэг албан хаагч сургалтад хамрагдсан талаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир мэдээлэл өгөв.

Монгол Улсад ашиглаж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, түүний иж бүрдийн талаар Мэдээллийн технологийн төвийн Техник хангамж, засвар, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Мягмарсүрэн Элчин сайдад танилцуулж, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг БНЭУ-д мэргэшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Өлзийт сонгуулийн зохион байгуулалт, автоматжуулсан систем, иж бүрдэл болон хоёр улсын сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авснаа дурдаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, албан хаагчдыг БНЭУ-д мэргэшүүлэх, туршлага судлуулахад анхаарч, холбож ажиллахаа онцлов.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.