МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ...

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхаж, хоёр улсын тээвэр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон түлш, шатахууны нийлүүлэлтийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, хоёр тал цаашид хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцаж, дүгнэж явах…

Үнэн
Админ
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхаж, хоёр улсын тээвэр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон түлш, шатахууны нийлүүлэлтийн талаар ярилцлаа.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, хоёр тал цаашид хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцаж, дүгнэж явах нь чухал гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, энэ оны долоодугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гаргахыг хүслээ.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Минск хотноо уулзах үеэрээ Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах замын зураглал гаргах тухай ярилцаж байсан. Таны дэвшүүлж буй саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Бид Монгол Улсад ажиллаж, ажлын үр дүнгээ Ерөнхий сайдад мэдэгдэх болно гэлээ.

ОХУ автобензин, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч, хоёр талын өндөр дээд түвшний уулзалтаар хүрсэн тохиролцоог үр дүнтэй ажил хэрэг болгох нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.