МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны тө...

ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үргэлжлэх хуралдав. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүдийн 54.8 хувь нь дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон бусад байнгын хороонд шилжүүлсэн байдаг.

Үнэн
Админ
 
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үргэлжлэх хуралдав.
Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүдийн 54.8 хувь нь дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон бусад байнгын хороонд шилжүүлсэн байдаг.
 
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Батчимэг, Р.Сэддорж нар танилцуулж, Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар илтгэв.
 
УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн үеэр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Баатархүү, Н.Наранбаатар, Г.Очирбат, А.Ундраа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэдний асуултад хариулахдаа, хөгжлийн төлөвлөгөөнд нэгэнт эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх замаар үргэлжлүүлэхээр тусгасан, харин улсын төсвөөр бүтээн байгуулалт шинээр нэмж хийх боломжгүй, санхүү, төсвийн сахилга батыг сахих зарчмаа баримтална гэсэн юм. Тэрбээр, хуулиар тогтоосон дүрэм, журам зөрчин байж санал гаргадаг явдлыг таслан зогсоохгүй бол асуудал үүснэ. Ирэх онд төсвийн урсгал зардалтай холбоотойгоор шинэ хөрөнгө оруулалт, 200 гаруй саналыг төсөвт тусгах боломжгүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байлаа.
 
Байнгын хорооны хуралдаан санал хураалтын явцад түр завсарлаж, өнөөдөр үргэлжлэн хуралдаж байгаа юм.
 
Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.