МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хотын даргад яригдаж буй 90 оны залуусын...

Хотын даргад яригдаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 БАРИМТ

1. Ээжийнхээ талаас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ардын хувьсгалын анхдагчдын нэг Содномбалжирын Буяннэмэхийн үр удам. 2. Аав Бяруузана Говь-Алтайн Чандмань, ээж Амаржаргал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат. 3. 1990 оны Цагаан морин жил төрсөн, ардчилал, эрх чөлөөний шинэ эрин цагийн залуусын төлөөлөл. 36 настай. 4. 220 мянгатад өссөн, ЕБ-ын 45-р сургууль төгссөн хотын хүүхэд.

Үнэн
Админ
 
1. Ээжийнхээ талаас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ардын хувьсгалын анхдагчдын нэг Содномбалжирын Буяннэмэхийн үр удам.
2. Аав Бяруузана Говь-Алтайн Чандмань, ээж Амаржаргал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат.
3. 1990 оны Цагаан морин жил төрсөн, ардчилал, эрх чөлөөний шинэ эрин цагийн залуусын төлөөлөл. 36 настай.
4. 220 мянгатад өссөн, ЕБ-ын 45-р сургууль төгссөн хотын хүүхэд.
5. Сагсан бөмбөгийн өсвөр үеийн улсын хошой аварга, спортын 1-р зэрэгтэй. 183 см өндөр. Хүн бүр агуу тамирчин болохгүй ч сагсан бөмбөгөөс хамтын ялалтын төлөөх багийн тоглогч болж төлөвшдөг.
6. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр 2012 онд А үнэлгээтэй төгссөн. Австралийн Нью-Кэслийн Их сургуульд 2017 онд Тогтвортой хөгжлийн бодлогын магистр хамгаалсан. Англи хэлтэй.
7. Эхнэр, 2 хүүхэдтэй.
8. Хорь гаруйхан настайдаа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том охинтой үерхэж явсан. Дундаасаа үр хүүхэдтэй. Аль алиных нь хувьд залуу насны гэгээн дурсамж болж үлдсэн.
9. Оюутан байхдаа 19 настайдаа МАН-д 2009 онд элсэж, улс төрд эрт орсон. Тухайн үеийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооны салбарын даргаар анхан шатнаас эхэлсэн. Оны шилдэг салбараар шалгарч байсан.
10. Улс төр судлаач мэргэжлээрээ МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхлэн, шат алгасалгүй шалгарч дэвшсээр СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.
11. Улс төрийн болон хотын ажил, амьдрал мэднэ. НИТХ-д 2020 онд “Илүү хурдан уриатайгаар Баянзүрх дүүргийн 8-р тойрогт дэвшин ялж байсан. Ерөнхий сайд Н.Учрал, Б.Пүрэвдагва хоёр тай тоолбол нас, төөлбөл нуруу ойролцоо, зүү орох зайгүй анд нөхөд. Адилхан шинж чанартай, орчин үеийн төлөөллийн хувьд нэг нь УИХ-д, нөгөө нь НИТХ-д “Илүү хурдан” уриатай ялж байв.
12. Б.Пүрэвдагва Ерөнхий сайдын Чөлөөлье бодлогыг хот, дүүргийн хөрсөнд буулгаж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга илүү хурдтай, илүү хүчтэй хамтран ажиллах итгэл хүлээлээ.
 
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
#УИХ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.