Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хуралдаан боллоо
Энэ удаагийн хуралдаанаар талууд “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэв.
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын долдугаар хуралдааныг 2026 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгууллаа.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талаас Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан И-Ши нар тэргүүлж, талуудын холбогдох хилийн хяналтын байгууллага, хил залгаа орон нутаг, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар талууд “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэв.
Улсын хил хамгаалалт, хил орчмын нутаг дэвсгэрийн хилийн хяналт, хууль сахиулах хамтын ажиллагаа, хилийн ус, хилийн бүсийн ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамнасан байгууламж болох авто зам, төмөр замыг холбох зэрэг талуудын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Протокол байгуулав.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.