"Монголын үнэн" сонины анхны эрхлэгч Сономбалжирын БУЯННЭМЭХ
1921 оны ардын хувьсгалд оролцсон. 1922 оноос МХЗЭ-ийн Төв Хорооны дарга, 1927 оноос Улаанбаатар хотын намын хороон дарга, 1928 онд баруунтан болж албан тушаал бууруулан 1929 оноос хувьсгалын музей байгуулах ажил хийж байжээ. 1935 онд "Улсын алдарт гавьяатуран зохиолч” цолоор шагнажээ. 1933 оноос "Үндэсний эрх” сонины нарийн бичгийн дарга, 1936 онд уран сайхны улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 1937 оны есдүгээр сарын 10-нд хувьсгалын эсэргүү-япон тагнуулын хэрэгт баривчлагдан 1937 оны аравдугаар сарын 25-нд Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор цаазлах ял шийтгэн тогтоол ёсоор гүйцэтгэсэн. 1962 оны арваннэгдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн бүгд хурлын 17 дугаар тогтоолоор цагаатгажээ.
1902 он, хар бар жил Түшээт Хан аймгийн Говь Түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хөх Хуруугийн бууцанд эцэг Сономбалжир, эх Думын ууган хүү болон мэндэлсэн байна. Эцэг Сономбалжир нь амьдрал тусгай байсан учир эх, өвөг эцэгтэйгээ амьдардаг байжээ.
Гэтэл таван настай байхад нь эх нь насан эцэслэв. Өнчирч хоцорсон С.Буяннэмэхийг нагац эгч Чимид нь өөрийн гар дээрээ авсан боловч амьдрал ядуу учраас өөрийн нөхөр Лувсангийн танил болох Өвөрмонголын эрх чөлөөний гарамгай тэмцэгч Жирмийн чуулганы Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайжийнх тухайн үедээ соёлтой, баян чинээлэг айл байсан учраас багш нарыг урин авчирч хүүхдүүддээ гэрээр ном заалгадаг байв. С.Буяннэмэх гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болсны дараа бага сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж, манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг болжээ. Тогтох тайжийнх үдэш болгон үлгэр туульч нарыг цуглуулж, явган үлгэр яриулан хуучир хөгжмийн эгшгэнд тууль хайлдаг байсныг залуу хүү С.Буяннэмэх сурсан нь хожим өөрийнхөө бичсэн шүлгүүдийг хуучир хөгжимд аялгуулан хэлж сурахад суурь болжээ.
1921 оны ардын хувьсгалд оролцсон. 1922 оноос МХЗЭ-ийн Төв Хорооны дарга, 1927 оноос Улаанбаатар хотын намын хороон дарга, 1928 онд баруунтан болж албан тушаал бууруулан 1929 оноос хувьсгалын музей байгуулах ажил хийж байжээ. 1935 онд "Улсын алдарт гавьяатуран зохиолч” цолоор шагнажээ. 1933 оноос "Үндэсний эрх” сонины нарийн бичгийн дарга, 1936 онд уран сайхны улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 1937 оны есдүгээр сарын 10-нд хувьсгалын эсэргүү-япон тагнуулын хэрэгт баривчлагдан 1937 оны аравдугаар сарын 25-нд Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор цаазлах ял шийтгэн тогтоол ёсоор гүйцэтгэсэн. 1962 оны арваннэгдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн бүгд хурлын 17 дугаар тогтоолоор цагаатгажээ.
1935 онд “Бичгийн гавьяаны одон”, 2002 оноос Монголын Зохиолчдын эвлэл, Дундговь аймгийн ЗДТГ хамтран уран зохиолын болон судалгааны шилдэг бүтээлийг гаргасан зохиолчдод жил бүр олгох “С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал”-ыг бий болгожээ.
Доктор, профессор Т.Баасансүрэнгийн "Монголын үнэн"сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн номоос...
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.