Оюутолгойг хэн хямд, найдвартай эрчим хүчээр хангах вэ?
Эрчим хүчний яам 25 өдрийн өмнө 8-р сарын 13-нд Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангах нээлттэй өрсөлдөөн зарласан байна. Аукцион буюу үнийн нээлттэй өрсөлдөөн зарласнаас хойш 29 өдрийн дараа 9-р сарын 11-нд болно. Хамгийн хямд үнэ өгсөн компани, түншлэл шалгарч, дэлхийд эхний тавд орох Оюутолгойн аварга том уурхайг 600 МВт-ын нар, салхины эрчим хүчээр хангахаар шалгарна.
Эрчим хүчний яам 25 өдрийн өмнө 8-р сарын 13-нд Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангах нээлттэй өрсөлдөөн зарласан байна. Аукцион буюу үнийн нээлттэй өрсөлдөөн зарласнаас хойш 29 өдрийн дараа 9-р сарын 11-нд болно. Хамгийн хямд үнэ өгсөн компани, түншлэл шалгарч, дэлхийд эхний тавд орох Оюутолгойн аварга том уурхайг 600 МВт-ын нар, салхины эрчим хүчээр хангахаар шалгарна. Хямд үнээс гадна найдвартай байдлын шалгуур нь хатуу өрсөлдөөн болно. 99,5 хувийн найдваржилт гэдэг мэргэжлийн шалгуур нь онцгой өндөр нөхцөл юм. 600 МВт-ын нар, салхины эрчим хүчээр зөвхөн Оюутолгойг хангана. Төвийн шугамд нийлүүлэхгүй тул эрчим хүчний салбарт үнэ төлбөрийн асуудал үүсэхгүй. Оюутолгой төсөл Хятад, тухайлбайл Өвөрмонголоос эрчим хүч авч, жилд Монголоос 120 гаруй сая доллар гадагшаа урсдаг. Оюутолгой ажиллаж эхэлснээс хойших арван жилд 1,2 тэрбум доллар буюу 4 их наяд гаруй төгрөг Хятад руу шилжүүлсэн гэсэн үг юм. Тэр хэрээр Монголын талын хүртэх өгөөжийг багасгаж ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний энэ төсөл жилд Хятадаас авдаг эрчим хүчний 120 сая долларын төлбөрийн 70 хувийг Монголд үлдээх боломжтой. Нүүрсний станцаас өртөг зардал багатай. Олон жил яригдаж гацсан Тавантолгойн нүүрсний станц өнөөдөр эхэллээ гэхэд 2031 оноос нааш ашиглалтанд орохгүй. Харин нар, салхины станц 2 жилд багтаж босно. Тог тасрахгүй байх 99,5 хувий найдвартай байдлыг хангана. Цахилгаан станц барих ажил хөдлөх гацааж зогсоодог хорлон сүйтгэл энэ удаад амжилтанд хүрэхгүй. Учир нь эрчим хүчний хомсдолын бодит үнэнтэй монголчууд нүүр тулсан. Наадмын өмнөхөн болсон үнийн нээлттэй өрсөлдөөнд шалгарсан компаниуд 5 аймагт тус бүр 30 МВт-ын нарны станц барьж байна. Үнэ өртөг нь хямдарч болдгийг бодитоор харуулсан.