МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр СДМОХ-ны удирдлагын баг баруун бүсэд ажи...

СДМОХ-ны удирдлагын баг баруун бүсэд ажиллалаа

Үнэн
Админ
 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “STUDENT DAY-2026” оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Социал Демократ Монголын Оюутны Холбооны удирдлагын баг баруун бүсийн аймгуудад ажиллалаа.

Баруун бүсэд ажилласан удирдлагын багийг Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаяр ахалж, тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цэнгэлмаа, дэд ерөнхийлөгч, Баян-Өлгий аймгийн салбарын тэргүүн Е.Нурбулан, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Хишигбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.


Тус томилолтын хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт суралцаж буй их сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1000 гаруй оюутан залуустай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ шаардлагыг сонслоо.


Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оюутны хөгжил, оролцоо, манлайлал, сургалтын орчин, цахим шилжилт, карьер төлөвлөлт, орон нутгийн оюутнуудын боломж болон нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцав. Мөн оюутнуудын санал, хүсэлтийг бодитойгоор нэгтгэх зорилгоор “Чөлөөлье” цахим судалгаа авч, бүс нутгийн оюутнуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллалаа.
Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаяруулзалтын үеэр онцлохдоо:
“Оюутан залуусын асуудлыг зөвхөн сонсоод өнгөрөх бус, бодит шийдэл болгох нь бидний зорилго. Баруун бүсийн оюутнуудын идэвх, оролцоо, санал санаачилга нь шинэ мянганы залуус өөрчлөлтийг хүлээдэг бус, өөрсдөө эхлүүлдэг үе болсныг харуулж байна. Бид оюутны дуу хоолойг бодлого, шийдвэрийн түвшинд хүргэж, тэдний хөгжил, оролцоог дэмжих ажлыг тууштай үргэлжлүүлнэ” хэмээн хэллээ.


Мөн томилолтын хүрээнд СДМОХ-ны Говь-Алтай болон Ховд аймгийн салбар холбооны ээлжит IV чуулганамжилттай зохион байгуулагдаж, холбооны “ШИНЭ МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ”-ийг хэрэгжүүлэх шинэ бүтэц, бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Салбар холбоодын шинэ бүрэлдэхүүн орон нутгийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөгжлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, оюутны санал санаачилгыг бодит ажил болгох чиглэлээр ажиллах юм.
Түүнчлэн Баруун бүсийн оюутнуудад зориулан “Шинэ Мянганы Манлайлагчид” хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст хувь хүний хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ, манлайлал, харилцааны ур чадвар, карьер төлөвлөлт зэрэг хэрэгцээт ур чадварыг олгох цахим сургалтууд үе шаттайгаар эхлэхээр төлөвлөгдөж байна.
“STUDENT DAY-2026” хөтөлбөр нь оюутан залуусын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжихээс гадна тэдэнд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор тодорхойлж, шийдлийн гарцыг хамтдаа боловсруулах зорилготой юм. Баруун бүсийн уулзалтууд нь орон нутгийн оюутнуудын дуу хоолойг сонссон, тэдний санал санаачилгыг нэгтгэсэн, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн үр дүнтэй томилолт боллоо.

#Улс төр
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.