МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр SDW сургагч багш бэлтгэх сургалт болж ба...

SDW сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /СДМЭХ/ гишүүдийнхээ улс төрийн мэдлэг, хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “SDW сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалт 2026 оны тавдугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд СДМЭХ-ны 9 дүүрэг, 21 аймгийн төлөөлөл болсон гишүүд хамрагдаж байна. Сургалтыг Улс төрийн манлайллын академийн мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Үнэн
Админ
 

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /СДМЭХ/ гишүүдийнхээ улс төрийн мэдлэг, хувь хүний хөгжил, манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “SDW сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалт 2026 оны тавдугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд СДМЭХ-ны 9 дүүрэг, 21 аймгийн төлөөлөл болсон гишүүд хамрагдаж байна. Сургалтыг Улс төрийн манлайллын академийн мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил, тэр дундаа хиймэл оюуны хэрэглээ нийгэм, эдийн засаг, улс төрийн орчинд томоохон өөрчлөлтийг бий болгож байгаатай холбогдуулан гишүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутаг болон дүүргийн түвшинд манлайлагчдыг бэлтгэх нь чухал ач холбогдолтой юм.
Сургалтын үйл ажиллагааг СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа нээж үг хэллээ. Тэрээр нээлтийн үеэр “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн оролцогчид зөвхөн өөрсдийгөө төлөөлж бус, аймаг, орон нутаг, дүүргийнхээ гишүүдийг төлөөлөн суралцаж байна. Иймээс сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа цаашид олон гишүүдэд түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй” хэмээн онцолсон юм.


“SDW сургагч багш бэлтгэх сургалт”-ын онцлог нь богино хугацаанд онолын мэдлэгийг бодит туршлагатай уялдуулж, оролцогчдод шууд хэрэгжүүлэх боломжтой практик ур чадвар олгож байгаад оршино. Сургалтаар дамжуулан оролцогчид зөвхөн мэдлэг эзэмшихээс гадна бусдыг чиглүүлэх, заах арга зүйд суралцах, баг хамт олныг идэвхжүүлэх, манлайлах чадвараа хөгжүүлэх юм.


Улс төрийн манлайллын академи нь улс төрийн нам, бүлэг, байгууллагын гишүүдийг сургах, хөгжүүлэх, чадавхжуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаад СДМЭХ-ны сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд оролцогчид дараах сэдвүүдээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлнэ. Үүнд:
•    Илтгэх ур чадвар /Public speaking/
•    Тархи судлалд үндэслэсэн хувь хүний хөгжил
•    Coaching буюу чиглүүлэн хөгжүүлэх арга зүй
•    Мэдээллийг нэгтгэн дүгнэх, товчлох ур чадвар
•    Хиймэл оюун ашиглан контент бүтээх аргачлал
•    Манлайлал, багийн оролцоо, сургалт зохион байгуулах арга зүй зэрэг сэдвүүд багтаж байна.
СДМЭХ нь энэхүү сургалтаар дамжуулан төв, орон нутгийн түвшинд мэдлэг, ур чадвартай, бусдыг сурган чиглүүлэх чадамжтай эмэгтэй манлайлагчдыг бэлтгэж, гишүүдийнхээ улс төрийн боловсрол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Эх сурвалж: Nam.mn

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.