МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үнд...

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үндэс” сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба “Policy Meeting” цуврал уулзалт хэлэлцүүлгийн өнөөдрийн /2026.05.13/ зочноор оролцож “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үндэс” сэдвээр илтгэл танилцуулав. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооноос энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл нээж үг хэллээ.

Үнэн
Админ
 

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба “Policy Meeting” цуврал уулзалт хэлэлцүүлгийн өнөөдрийн /2026.05.13/ зочноор оролцож “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үндэс” сэдвээр илтгэл танилцуулав. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооноос энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл нээж үг хэллээ.

Дэлхийн дэг журам өдрөөс өдөрт шинэчлэгдэн, бидэнд шууд болон шууд бусаар нөлөө үзүүлж буй энэ цаг үед Монгол Улс үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай байхыг Төрийн тэргүүн анхааралдаа авсан, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж УИХ-д өргөн барих гэж буйгаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уржигдар уулзахдаа онцолсныг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл дурдлаа.

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, улс орны батлан хамгаалах, сөрөн тэсвэрлэх чадавхтай холбоотой сэдвээр танилцуулга мэдээллийнхээ гол зорилго нь төрийн бодлогыг нийгэм, иргэд дэмжиж ойлгодог байх, төр бодлогоо боловсруулахдаа иргэдийн санал зөвлөмж, нийтлэг эрх ашгийг тусгаж чаддаг байхад чиглэж буйг онцлов.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги гэдэг нь Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүний өгсөн чиглэл, УИХ-ын шийдвэр, Засгийн газрын 2024-2028 оны бодлого үйл ажиллагаанд тусгасан төрийн албан ёсны хэрэгжүүлбэл зохих стратегийн баримт бичиг болж батлагдах юм байна. Аливаа хямрал гэнэтийн сорилт бэрхшээлд нийгэм, иргэд, төр, улс орон бүхэлдээ бэлэн байх, эв нэгдэлтэй, тэсвэр хатуужилтай, богино хугацаанд ухаалгаар ялж хүчирхэгждэг байх ёстойг хэллээ.

Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн тэргүүлэх чиглэлд нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, кибер аюулгүй байдал, үнэн бодит мэдээлэл, хүрээлэн буй орчин зэргийг хамруулжээ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.