МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд...

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2030 он хүртэл тарихаар төлөвлөсөн 10 сая модыг тарьж, ургуулах ажлыг албаны хэмжээнд 2022 оноос хойш хэрэгжүүлж байна.

Үнэн
Админ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2030 он хүртэл тарихаар төлөвлөсөн 10 сая модыг тарьж, ургуулах ажлыг албаны хэмжээнд 2022 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд мод тарьж байгаа газар, ургуулж байгаа модны нэр төрлүүдийг бүсчилсэн хэлбэрээр орон нутгийн цаг агаар, байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогтой уялдуулах зорилгоор орон нутгийн Онцгой байдлын байгууллагын анги салбар, нэгжүүдэд намрын мод тариалах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.

Намрын тариалалтаар нийт 135.000  мод шинээр модыг тарьсан бөгөөд Онцгой байдлын байгууллага нь 2022-2026 онд 15 төрлийн нэг сая 13 мянга 700 ширхэг мод бутыг 71 га талбайд тарьж ургуулсан байна.

 

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.