Далайн ёроолын “алт”: Шинэ эрдэнэс үү, эсвэл экологийн сүйрэл үү?
Цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний шилжилт дэлхийд никель, кобальт, манган зэрэг металлын эрэлтийг урьд өмнө байгаагүйгээр өсгөв. Үүний улмаас улс орнууд болон уул уурхайн компаниудын анхаарал далайн ёроол руу чиглэж эхэллээ. Номхон далайн хэдэн мянган метрийн гүнд орших полиметалл зангилаанууд батарейн үйлдвэрлэлд шаардлагатай асар их хэмжээний металл агуулдаг. Үүнийг олборлох “deep-sea mining” буюу далайн гүний олборлолт нь ирээдүйн том бизнес гэж тооцогдож байна.
Цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний шилжилт дэлхийд никель, кобальт, манган зэрэг металлын эрэлтийг урьд өмнө байгаагүйгээр өсгөв. Үүний улмаас улс орнууд болон уул уурхайн компаниудын анхаарал далайн ёроол руу чиглэж эхэллээ.
Номхон далайн хэдэн мянган метрийн гүнд орших полиметалл зангилаанууд батарейн үйлдвэрлэлд шаардлагатай асар их хэмжээний металл агуулдаг. Үүнийг олборлох “deep-sea mining” буюу далайн гүний олборлолт нь ирээдүйн том бизнес гэж тооцогдож байна.
Гэвч эрдэмтэд, байгаль хамгаалагчид үүнийг XXI зууны хамгийн эрсдэлтэй туршилт байж болзошгүй гэж анхааруулж байгаа юм. Далайн гүн дэх экосистем хүн төрөлхтөнд бараг судлагдаагүй хэвээр бөгөөд олборлолт эхэлбэл олон сая жилийн турш бүрэлдсэн биологийн орчин эргэлт буцалтгүй сүйдэх эрсдэлтэй гэж үздэг.
Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани олборлолтын зөвшөөрөл авах оролдлогоо эрчимжүүлсэн. 2026 онд Канадын гаралтай The Metals Company АНУ-ын зохицуулагч байгууллагад далайн гүний олборлолтын өргөдлөө хүргүүлсэн нь дэлхийн анхаарлыг татав.
Энэ маргааны цаана илүү том геополитикийн асуудал бий. Хэрэв батарейн түүхий эдийн гол нөөц далайн гүнд байвал ирээдүйн “стратегийн өрсөлдөөн” газрын тосноос далай руу шилжиж магадгүй. Хятад, АНУ, Европын холбоо бүгд критик минералын нийлүүлэлтээ баталгаажуулахыг оролдож байна.
Нөгөө талд, байгаль орчны байгууллагууд олборлолтыг түр хориглох мораториум шаардаж байгаа. Учир нь далайн ёроолд үүсэх тоосжилт, дуу чимээ, химийн өөрчлөлт нь зөвхөн тухайн бүсэд бус, дэлхийн далайн экосистемд нөлөөлж болзошгүй гэж үздэг.
Энэ нь хүн төрөлхтөн “ногоон шилжилт” хийхийн тулд байгальд шинэ төрлийн дарамт учруулж эхэлсний тод жишээ болж байна.
М.Алтаннар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаар