МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Хүн болгоны дотор inner Chuka байдаг

Хүн болгоны дотор inner Chuka байдаг

Уран бүтээлчийн он тоолол нь 20 гаран жилээр хэмжигдэх дуучин СТА Э.Чулуунчимэгийн улирал хавар, тэр дундаа тавдугаар сар болоод 10 жил өнгөрчээ. Тэр сүүлийн 10 жилийн турш дангаараа тасралтгүй жилд 1-2 тоглолт тавьж байв. “Санаандгүй учраад дурлачихна гэж санасангүй бодсонгүй зүүдэлсэнгүй ...”, “Санасаар байгаад мартах нь үгүй Сайхан чамдаа очоогүй яваа минь хайрынхаа төлөө үзүүлж чадах хамгийн том хүндлэл юм шүү” дуулахгүй уншигддаггүй, зүгээр л инээмсэглэмээр гэгэлзэм мөртүүд. Эмэгтэй хүн бүр дурлана, хайрлана, шатна, шархална, шанална. Гэвч хамгийн гоё хайраар дүүрэн хүмүүс бол бүсгүйчүүд. Э.Чулуунчимэг хүмүүсийн role model юм байна. Уйлахаар нөхцөл байдал дунд зүгээр л инээмсэглэхийг, 30 насандаа хаврын салхинд хормой дэрвүүлэхийг, залуу насандаа дэврүүн явахыг, нөхөдтэй явахыг тэр уран бүтээлээрээ зааж дагуулж ирэв ээ. Нийтийн дууг ийм гоё бүсгүй дуулахад анхандаа жижиг Баясгалан гэлцэж байсан ч тэс өөр учраас харьцуулахаа больж Э.Чулуунчимэг дархлагдсан. Түүнийг давтсан басхүү зэрэгцсэн хүн алга. Монгол орноо найман удаа бүтэн тойрно гэдэг нүсэр зүйл ээ.

Үнэн
Админ

Уран бүтээлчийн он тоолол нь 20 гаран жилээр хэмжигдэх дуучин СТА Э.Чулуунчимэгийн улирал хавар, тэр дундаа тавдугаар сар болоод 10 жил өнгөрчээ. Тэр сүүлийн 10 жилийн турш дангаараа тасралтгүй жилд 1-2 тоглолт тавьж байв. “Санаандгүй учраад дурлачихна гэж санасангүй бодсонгүй зүүдэлсэнгүй ...”, “Санасаар байгаад мартах нь үгүй Сайхан чамдаа очоогүй яваа минь хайрынхаа төлөө үзүүлж чадах хамгийн том хүндлэл юм шүү” дуулахгүй уншигддаггүй, зүгээр л инээмсэглэмээр гэгэлзэм мөртүүд.

Эмэгтэй хүн бүр дурлана, хайрлана, шатна, шархална, шанална. Гэвч хамгийн гоё хайраар дүүрэн хүмүүс бол бүсгүйчүүд. Э.Чулуунчимэг хүмүүсийн role model юм байна. Уйлахаар нөхцөл байдал дунд зүгээр л инээмсэглэхийг, 30 насандаа хаврын салхинд хормой дэрвүүлэхийг, залуу насандаа дэврүүн явахыг, нөхөдтэй явахыг тэр уран бүтээлээрээ зааж дагуулж ирэв ээ. Нийтийн дууг ийм гоё бүсгүй дуулахад анхандаа жижиг Баясгалан гэлцэж байсан ч тэс өөр учраас харьцуулахаа больж Э.Чулуунчимэг дархлагдсан. Түүнийг давтсан басхүү зэрэгцсэн хүн алга. Монгол орноо найман удаа бүтэн тойрно гэдэг нүсэр зүйл ээ. 

 

Яагаад олон нөхөд дундаас Б.Гүрбадам гэж? 

Түүний энэ удаагийн тоглолт анхны хамтарсан тоглолт байв. Яагаад олон нөхөд дундаас Б.Гүрбадам гэж, бас яагаад тэр нь Х.Мөнгөнцэцэгийн оюутан ахуйн найз залуу байдаг байна аа ч юм уу эргэлзээ байлаа.

Б.Гүрбадам маш нээлттэй хошин шогийн өндөр мэдрэмжтэй, үзэгчдийг байлдан дагуулж сурсан түшигтэй найдвартай хархүү байна. Э.Чулуунчимэгийн ихэмсэг төрх, боловсон байдлын эсрэг дүр. Машид намбалаг хэв маяг нь Чукаг хорин хэдтэй байхад нь л биед нь суусан гэлтэй. 30 хүрэхдээ тэр аль хэдийн эх орноо хэд хэд тойрчихсон олон тайзан дээр гарчихсан байсан учраас тийм болохоос ч яахав. Барагтай сул үггүй ярьдаг түүний хажууд ард түмэнтэйгээ тунчиг ойр хошигнох Б.Гүрбадам төгс хослол байжээ. Тэд хоёр өдөр тоглох зар түгээж 21 аймгаар явсныхаа дараа Улаанбаатарт хаалтын тоглолтоо хийж байгаа нь аархал. Анхандаа хөдөөгүүр хамт тоглоод Э.Чулуунчимэг хотод уламжлал ёсоор төрсөн өдрийн тоглолтоо ганцаараа хийхээр төлөвлөсөн байсан ч хаалтын тоглолтоо хамтдаа хийлээ. Жил бүрийн тавдугаар сар түүний төрсөн өдөр, үзэгчдийн хүлээдэг өдөр. UB Palace хөл гишгэх зайгүй дүүрэн үзэгчтэй байдаг нь Э.Чулуунчимэгийн карьерын баталгаа.

Хүн болгон тоглолт тавьж чадахгүй. Бүрэн хэмжээний тоглолт нүсэр зүйл шүү дээ. Жил болгон тоглолт тавих ч бүр ой тоонд багтамгүй хөдөлмөр, эрч хүч, хичээл зүтгэл. Э.Чулуунчимэгийн дуу бүр хит болдог. Жил бүр шинэ уран бүтээлээр бөмбөгддөг. Өнгөрсөн 10 жилийн турш жин ч нэмэхгүй гоё сайхан гоо үзэсгэлэн нь төгс байгаа нь бас гайхалтай л гэе. 

 

Э.Чулуунчимэг: МУГЖ цолыг хүссэн нь авчихгүй ч хувь тавилан байгаад цаг нь ирвэл авна 

Энэ удаагийн тоглолт их өөр уур амьсгал дунд өрнөлөө. Тэд хотод тоглолтын сурталчилгаа ярилцлага тийм ч олноор өгч чадсангүй. Тоглолтоос долоо хоногийн өмнөөс “Э.Чулуунчимэг Гавьяат болох нь” гэж шуугиж эхлэв. 10 жил дангаараа тоглолт тавьсан байхад үзэгчид тэгж шуугихаас ч яах вэ. “Хос Уянга”-ын тайзнаа гарсан зочин урэн бүтээлчид ч хоёр дуучинд амжилт хүсэж “Гавьяат болоорой” гэж ерөөж байв.

Э.Чулуунчимэг залуухан байна, нас нь болоогүй гэлцэх ч тэр уран бүтээлдээ 20 нас шүргээд л орчихжээ. Өөрөөр хэлбэл, цаг үеэсээ түрүүлсэн бас урлагт удсан хүмүүсээс илүү рекорд амжилтуудтай байгаа нь маргашгүй үнэн. Ард түмэн түүнийг ерөөж байна. Ард түмний хүсэл л гэлтэй. Түүний нэгэн ярилцлагадаа хэлснээр МУГЖ цолыг хүссэн нь авчихгүй ч хувь тавилан байгаад цаг нь ирвэл авна гэсэнтэй санал нэг байна. Сайхан авьяаслаг залуусаа бид хайрлах учиртай юм. Тэдний урлагт өгсөн чин сэтгэл, хайр, сэтгэлийн дуудлага тэр бүх зүйл нандин билээ.

Ард түмний сэтгэлд inner Chuka оршин байна. Тавдугаар сарын эзэн минь тасралтгүй уран бүтээлээ туурвиарай. Олон хитүүд сая сая үзэлттэй клипүүд ард түмний хайр хүндлэл бүрийг нандигнаарай.

Эмэгтэй хүний амьдралд магадгүй эр хүнээс илүү гуниг баяр хосолдог, илүү их ачаа үүрдэг ч биз. Тэр тусмаа урлагийн хүн. Тэгсэн ч инээмсэглэдэг, үргэлж тайзнаа гоё дэрвэж байдаг Э.Чулуунчимэг шиг үзэгчдийн алга ташилт хайраар цэнэг­лэгддэг дуучин ойрын 10 жилд төрөөгүй, хойшдоо ч төртлөө удах нь үнэн юмаа. Энэ цаг хугацааны эзэн нь Э.Чулуунчимэг юм. Тэр тийм л эрдэнийн чулуу шиг байгаа газраа гялтганадаг, тодоор гэрэлтдэг төрмөл урлагийн бурхны хайрласан авьяастан юм. Тэр жилээс жилд өсөж дэвжсээр байна. Ямар агуу хөдөлмөрч чанар вэ. Түүнд авьяас байгаа нь зүй ёсны хэрэг ч хөдөлмөрч чанар нь түүнийг улам зүлгэх нь өөрийнх нь хичээл зүтгэл хувь хүний өгөгдөл. Ийм нэгэн давтагдашгүй ертөнц Монголын урлагт оршин байна. Дэврүүн яваа Э.Чулуунчимэгтээ дурлан дурлан дууг нь сонсдог ард түмний нэрийн өмнөөс улам их амжилтыг хүсэн ерөөе.

 Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.