МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Намын даргын бодлого, үйл ажиллагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Со...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Др.Ролф Мютцэнихтэй уулзлаа

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-ын гадаад бодлогын чиг хандлага, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын боломжийн талаар хэлэлцэв.

Үнэн
Админ

МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ намын Бундестаг дахь бүлгийн гадаад бодлогын ажлын хэсгийн гишүүн Др.Ролф Мютцэнихтэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-ын гадаад бодлогын чиг хандлага, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын боломжийн талаар хэлэлцэв.

Мөн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлэг болон Бундестаг дахь холбогдох бүлгүүдийн хамтын ажиллагаа, байнгын хороод болон Тамгын газрын түвшний туршлага солилцоог цаашид өргөжүүлэх талаар санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь Монгол Ардын нам болон Германы Социал Демократ намын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ парламентын хамтын ажиллагааны уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: nam.mn

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.