МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › 16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ...

16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн баярын энэ өдөр 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг ёслолд энэ онд 16 нас хүрч буй 66 мянга гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо.  Эн…

Үнэн
Админ
16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн баярын энэ өдөр 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө. Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг ёслолд энэ онд 16 нас хүрч буй 66 мянга гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо. 

Энэ жил иргэний үнэмлэхээ гардаж буй монгол хүүхэд бүрд Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү үнэ цэнтэй ёслолд  монгол хүүхэд бүр оролцохыг хүсдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

“Монголын ард түмэн бид шинэ Үндсэн хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлын уламжлалаа нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан. Энэ эрхэм зорилго өнөөдөр та бүхэнд иргэний үнэмлэх, иргэний эрх, үүргийн хамт өвлөгдөн ирлээ.

Халуун элгэн нутгаа хайрлан хамгаалж, ирэх он жилүүдэд эх орноо урагшлуулан хөгжүүлж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах эзэд нь та нар байх болно. Та бүхний гарт эх орныхоо ирээдүй байна.

Бид сайхан эх оронд төрсөн. Эх орноороо бахархаж, ирээдүйгээ гэрэлтүүлэхэд өөрийн оролцоог бий болгож, хувь нэмрээ оруулахын төлөө илүү хичээгээрэй” гэлээ.

Монгол Улсын иргэн хэмээх алдрыг хүртэж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, үүргээ тэгш дүүрэн эдлэн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, улс орноо хөгжүүлэх урам зориг дүүрэн явахыг ерөөлөө.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.